Ус ба газар

Энэ дэлхий дээр ус газар хоёр бие биетэйгээ танилцахаас өмнө хоёлаа өөр өөрийн гэсэн амьдралтай байж гэнээ. Ус өөрийн гайхимшигт давалгаарай уянгалаг дуу чимээ гаргадаж байж гэнэ. Түүний энэхүү гайхамшигт аялгуй г сонсон хэн ч болов бахдан биширж шүтэг байжээ. Харин газар тиймч авяаслаг нэгэн биш байлаа. Түүнийг авяасгүй сонсголгүй гэж бүгд голдог байж гэнэ. Гэвч газар жоохон ч гэсэн мэдрэмжтэй байв. Нэг удаа газар тэнүүчлэн явж байгаад усны уянгалаг дуу авьяг сонсож гэнэ. Тэр дуу авья түүнийг шууд л түүнд дурлахад хүргэжээ. Ийнхүү газар устай танилцаж түүний гоо үзэсгэлэнг магтан биширч түүний тухай цаг үргэлж боддог болжээ. Газар устай улам дотно танилцах тусах түүний гүн рүү орон түүнийг өөртөй адил төстэй болохыг мэдэж гэнэ. Шөнө дунд тэр хоёр усны гэрийн гадаа сууж байхдаа ингэж ярилцаж гэнэ.
Ус: Чи тэр гэрлийг харж байна уу?
Газар: Анхаан
Ус: Чи тэр гэрлийг аяж харж байна?
Газар: Нэг тийм том жижиг, наана цаана би ер нь хаяа гэрлийг ингэж харах дуртай нэг тийм бүрэлзүүж.
Ус: Би ч гэсэн.
Газар: Харин чи нүдээ анихад нэг тийм сонин зүйл харагдаг уу гэрэл өөд?
Ус: Анхаан. Заримдаа бүүр ядарсан үед зөндөө гараад ирдэг. Би тэгээд тэд нараар тоглох дуртай.
Газар: Би ч гэсэн.
Ийнхүү тэд ярилцахдаа би ч гэсэн гэж бие биендээ үргэлж хэлж гэнэ. Энэ нь явсаар.
Ус: Би чамд хайртай
Газар: Би ч гэсэн чамд хайртай.
Гэж хэлэн тэр хоёр бие биендээ дурлан хамтдаа байх болжээ. Тэд хамтдаа үргэлж байж бие биендээ инээд баясалыг билэглэж бусдыг тухай юу гэж боддог мөн өөрсдийн бодол санаагаа нуулгүй солилцдог байж гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд улам дотно болж улан нэгдэж нэг мэдэхэд шавар болон өөрчлөгдээ. Гэвч тэд үүнийг анзаарч мэддэгүй яваад л байж гэнэ. Мэдээж шавар хатна шүүдээ. Газар шаварыг улам шороогоор дүүргэж хатааж гэнэ. Харин ус энэ бүхнийг ойлгон чадах чинээгээрэй л услаж хатаах яюулаас аварч байж гэнэ. Газар нэмсээр л нэмсээр л нэг л өдөр гэхэд шаварыг хатааж гэнэ. Ус тэр үед ахиж түүнийг сэргээж чадахгүйгээ мэдэн газараас холдон явж гэнээ. Харин газар цаг үргэлж түүний буцаж ирэхийг хүлээж усны уянгалаг дуу чимээг чагнан суудаг болж гэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 

Copyright © 2010 • 2догч этгээд • Design by No One