Чи хэнд хамгаас илүүгээр хэрэгтэй бэ?

Та энэхүү асуултанд хэрхэн хариулах байсан бэ? Эцэг эх, эгч дүүс, найз, гэр бүлийн хүн, хүүхэд,  дарга-даа гээд л............



За эхнээс бичье..... Эцэг эх мэдээж та эцэг эхтэй хэнээс ч илүүгээр хэрэгтэй нэгэн учран тэд чамайг өсгөж өндийлгөсөн шүү дээ мөн мах цусны тасархай гээд л, Тэд чамайг сайн явахыг хүсэж тэрний төлөө бүхнийг зориулна. Заримдаа хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй дээ гэмшиж дотороо өгнөдөө гэж боддог хүмүүс. Тэд чамд ийх ихийг өгсөн юм чинь маш их зүйлийг хүснэ тиймээс хэрэгтэй.

Дараа эгч дүүс мөн адил бие биедээ тусалж дэмжихийн тулд хэрэгтэй.

Харин гэр бүлийн хүн: Тухайн хүн чамтай бүх л амьдарлынха турш хамт байж хамтдаа бүхнийг даван туулж үр хүүхэдтэй болж өөрсдийн үр удамаа үлдээх гээд л. Тиймээс бас л хэрэгтэй.

Найз нөхөд: Чиний хэрэг хэрэгцээ бүүр ширүүнээр хэлбэл чамайг ашиглаж л байвал тэдэнд чи хэрэгтэй.

Үр хүүхэд: Би нээх сайн хэлж мэдэхгүй байна л даа учрина би эцэг хүн биш тэгэхдээ мэдээж хүүхдэд эцэг эх хэрэгтэй.

Дарга: Өөрийн ажиллаа амжилтай явуулахын тулд их л орлого олж чамайг шимж сөрөхийн тулд мэдээж тэр хүнд та хэрэгтэй.

Ингээд л бодоод байхаар зөндөө л олон хүнд хэрэгтэй байгаа юм шиг эсвэл хэнд ч хэрэггүй юм шиг. Бид маш олон хүмүүсийн өмнө үүрэг хариуцлагтай байх шаардалгатай байдаг гэвч бид маш энгийн нэгэн зүйлийг огтхонч харахгүй хойш нь тавьдаг. Тэр бол:

Өөртөө: Чи өөртөө хамгаас илүүгээр хэрэгтэй байдаг. Өөрийн мэдлэг боловсрол авьяс чадвар эрүүл мэнд гээд маш олон зүйлс та хэрэгтэй байдаг байна. Бид өөрөө өөрсдөндөө хэрэгтэй байна. Тиймээс бид би хэн бэ гэсэн асуултанд хариулах гэж оролдог байх. Би өөрийн оюун ухаанаа алдцан байна, тэр чинь би биш байсан юмаа, би ууг нь ингэдэг хүн биш дээ гээд л... Чи яаг одоо өөрөө өөртөндөө хамгаас их хэрэгтэй байна....

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 

Copyright © 2010 • 2догч этгээд • Design by No One